Импортын хэд хэдэн бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэнийимпортоор оруулжирсэнбараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. ШалгалтаарАНУ-ын “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсныг илрүүлэв.
Мөн БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна. Мөн ОХУ-ын “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусчээ. Грек улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй,зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ.Тиймээсбараабүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ