Өнөөдөр болох зарим үйл явдлууд

  1. 09.00-12.00 цагийн хооронд НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.
  2. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” онол практикийн бага хурал МУИС-ийн хурлын дугуй зааланд 09.00-14.00 цагийн хооронд болно.
  3. Өмгөөлөгчдийн хорооны их хурал 10.00 цагаас Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд эхэлнэ. Хурлаар өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар ярилцаж, өмгөөлөгчдийн саналыг сонсоно.
  4. 10.30 цагаас МЗХ 2 давхар 209 тоотод “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.
  5. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд болон замын даргын томилгоотой холбоотой асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  7. "Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид" үзэсгэлэн 12.00 цагт Үндэсний түүхийн музейд болно.
  8. 12.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монгол Улсын ЗГ, ШХА, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ