Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 19-ний Лхагва гаригттовлогдсон. Сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан бөгөөд сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарсөн юм.

Энэ сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнд улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшээд байгаа юм. Сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа дууссан бөгөөд өнөөдөр эдгээр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах юм.

Сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний Бямба гаригт эхэлж, аравдугаар сарын 17-ны Даваа гаригт дуусна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ