АНУ, ИУ бүлэглэл хамтран ажилладаг нотолгоо байгаа гэнэ

АНУ-ын агаарын цэргийн хүчин Дейр-эз-Зор хотод цохилт өгч,дараа нь террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийнхэн энэ хот руу давшсан ажиллагааг уялдуулан зохицуулсныг нотлох баримт Сирийн засгийн газарт байгаа ажээ. Ливаны телевизийн “Аль-Маядин” суваг Сирийн Ардын зөвлөлийн дарга Хадин Аббасын мэдэгдсэнийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Америкийн цэргийн албан хаагчид исламын бүлэглэлийнхнийг Дейр-эз-Зорхотыг дайрахаас өмнөхөн тэдэнтэй ярьж байсан бичлэгийг сирийн цэргийнхэн барьж авч чадсан гэж тэр хэлжээ.АНУ-ын тэргүүлдэг эвслийн агаарын цэргийн хүчин сирийн армийн байрлалд зориудаар цохилт өгсний дараа америкийн цэргийнхэн ИУ бүлэглэлийнхэнтэй холбоо барьж, дайралтыг аль болох даруй хийхийг тэдэнд зөвлөж байсан байна гэж Аббас мэдэгджээ. Депутат нарийн ширийн зүйлийг жич зарлахаар амласан байна.

Дейр-эз-Зор хотод зориудаар дайралт хийлээ гэж Сирийн гадаад харилцааны яамны тэргүүн Валид Муаллем есдүгээр сарын 24-нд буруутгаад,Вашингтоны засаг захиргаа террористуудын гэмт хэргийн хамсагч гэж мэдэгдсэн юм. АНУ болон түүний холбоотнууд ИУ бүлэглэл болон террорын бусад зэвсэгт байгууллагын хамсаатан болохыг энэ шившигт түрэмгийлэл нотолж байна гэж сайд мэдэгджээ.

Гэсэн ч агаараас эндүүрч цохилт өгсөн хэмээн АНУ мэдэгдэж байна. Вашингтоны засаг захиргаа Сирийн талаас уучлал эрж байгаагаа Орос улсаар дамжуулан мэдэгдсэн юм.

Олон улсын эвсэл Дейр-эз-Зор хотын нисэх буудлын ойролцоох Сирийн армийн байрлалд есдүгээр сарын 17-нд агаараас цохилт өгсөн байна.Сүүлчийн мэдээгээр 83 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров телевизийн НТВ сувагт өгсөн ярилцлагадаа, АНУ “Жебхат ан-Нусры” байгууллагын террористуудад цохилт өгөхийг хүсч байна гэдэгт Оросын тал итгэхгүй байна гэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ