Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Л.Пүрэвсүрэн дахин томилогджээ

Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр дахин томилогдсон байна. Тэрээр сайдын албан тушаал хашихаасаа өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 71 дүгээр чуулга уулзалтад оролцсоныхоо дараа өнгөрсөн баасан гаригт Филадельфи хотод зочилсон билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэхдээ Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх гэсэн юм. Түүнийг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөр ажиллаж байв.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ