Мексикт 300 жилийн настай занданшуулсан шарил нүдээ нээжээ

Мексикийн Гвадалахар хотын сүмд тавьсан гэгээн Иносениягийн гурван зуун жилийн настай занданшуулсан шарил ном хурж байх үеэр нүдээ нээжээ. Энэ учир битүүлэг бичлэг сүлжээнд тавигдсан байна. Сэтгүүлчид, өч төчнөөн тайлбарлагчийн аль нь ч YouTube-т тавигдсан хачирхалтай дүрс бичлэгийн учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна гэж “Миррор” сонинд бичжээ.

ХYIII зуунд нас барсан охин яахаараа нүдээ нээж чадсаныг бичлэг хийсэн хүн ч өөрөө бас ойлгож чадахгүй байгаа юм. Бичлэгийг үзсэн зарим хүн үүнийг маш нарийн хийж гүйцэтгэсэн хуурамч материал гэж үзэж байгаа бол, бусад нь нүдээ анивчиж байгаа занданшуулсан шарил бол идүзэгдэл гэдэгт итгэлтэй байгаа ч, чухам ямар иш шид гэдгийг тайлбарлаж чадахгүй л байна.

Нэг хувилбараас үзвэл, охиныг сүмд очих гэсний учир эцэг нь гэгээн Инесениягийн амийг нь хөнөөсөн гэдэг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ