Нэр дэвшигчид үнэмлэхээ авлаа

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд зохион байгуулах юм. Дүүрэгт нэр дэвшигчдийн үнэмлэхийг Нийслэлийн Сонгуулийн хорооныхон гардууллаа. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид байна.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.
Хуульд зааснаар нэр дэвшигчид сурталчилгаагаа 10 дугаар сарын 1-нд эхлүүлнэ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ