Цаг ухраах, урагшлуулах шийдвэрийг эргэж харна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаад ирсэн юм. Тэрээр энэ үеэр цаг урагшлуулах, ухраах шийдвэрийг цуцлана гэдгээ мэдэгдлээ.Тодруулбал, Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцахдаа энэ талаар дурджээ.

Тус компанийн ажилчид цаг хөдөлгөхөөр Хятадын талтай харьцахад хүндрэлтэй байдаг тухай түүнд учирласан аж. Харин тэрээр “Дэлхийн аль ч улсад цагаа өөрчилдөг жишиг байхгүй. Монгол Улсад л ганц байна. Уг шийдвэртэй холбоотойгоор олон улстай харьцахад хүндрэл гардаг. Тиймээс үүнийг эргэж харна” гэжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ