“Miss tourism queen international”-д Н.Ану тэргүүн миссээр шалгарчээ

Энэ сарын 12-26-нд БНХАУ-д болсон “Miss tourism queen international” тэмцээний ялагчийн титмийг загвар өмсөгч, мисс Н.Ану зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа. Харин дэд байрыг Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байрыг Беларусийн мисс Дарья Колейчик эзэлсэн байна. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт оржээ. Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гардуулсан аж.

Н.Ану өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай нэгэн билээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ