Улаанбаатарт 10 хэм дулаан

Малчид, Тариаланчид, Хадланчидад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2016 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Салхибаруунаймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурч байгаад өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ