Трамп цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгч болох юм гэв

Америкийн зэвсэгт хүчнээс цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгч болохыг Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп үгүйсгэхгүй байна. Тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшигсдийн телевизийн анхны мэтгэлцээний үеэр ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.

Вашингтоны засаг захиргаа өөр бусад орондцөмийн сэрэмжлүүлэх цохилтэхэлж өгч болох АНУ-ын стратегийг эргэж харахад бэлэн байгаа эсэх тухайасуултад Трамп хариулахдаа: “цөмийнхөөс өөр зэвсэг хэрэглэх боломж шавхагдахаас наана би эхэлж цохилт өгмөөргүй байна” гэжээ.

Ингэхдээ “Умард Солонгос мэтийн улс байгаа учир ямар нэг арга хэмжээ авахыг би үгүйсгэж чадахгүй” гэж тэр хэлсэн байна.

Трамп бусад орны цөмийн чадавхийн тухай ярихдаа,"миний бодлоор, Орост байгаазэвсгийн сан америкийнхаас илүү шинэ юм” гэж дурджээ.

Орос улс цөмийн зэвсгийн боломжоо өргөжүүлж байгааг Трамп тэмдэглэсэн байна. “Оросууд биднээс илүү шинэ хэрэгсэлтэй юм” гэж тэр хэлээд,америкийнВ-52 олон бөмбөгдөгч нисэх онгоц хуучирсныг онцлон тэмдэглэсэн байна.

Цаг агаарын өөрчлөлт биш, харин цөмийн зэвсэг “АНУ-ын хувьд хамгийн ноцтой аюул болж байна” гэж Трамп батлан илэрхийлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн ардчилсан намын Хиллари Клинтоны ялалтаар дууссан байна.Үндэсний санал асуулгаас үзвэл,хуучин төрийн нарийн бичгийн даргасанал асуулгад оролцсон бүх хүний талаас илүүгийн дэмжлэгийг авсан ньбүгд найрамдах намын Дональд Трампаас 11%-иар илүү байна.Африк болон Латин Америк гаралтай хүмүүс Клинтоныг илүүтэй дэмжжээ.Эмэгтэйчүүд түүнийг илүү үнэмшилтэй ярьлаа гэж үзсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ