Дэлхий яваандаа 7 градусаар дулаарах гэнэ

Америкийн Стэнфордын их сургуулийн цаг уурч Каролин Снайдер сүүлийн хоёр сая жилийн Дэлхийн гадаргуугийн дундаж температурын өөрчлөлтийг ажиглаад, энэ температур Цельсийн долоон градус хүртэл яалт ч үгүй өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Судалгааны үр дүн “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Температурын өөрчлөлтийн зохих графикийг гаргахын тулд эрдэмтэн мянган жилийн завсарлагатай далайн ёроолын 59 хурдасын уур амьсгалын 20 мянга гаруй сэргээсэн дүрс зургийг ашиглажээ.

Дэлхийн гадаргуугийн дундаж температурын өөрчлөлт

Манай гарагийн гадаргуугийн темиператур буурах явдал барагцаалвал 1,2 сая жилийн өмнө зогссоныг сүүлчийн дүн шинжлгээ харуулж байна. Эрдэмтэн уур амьсгалын өнгөрсөн үеийн өөрчлөлтийг үндэс болгохдоо, манай гарагт нүүрсхүчлийн хийний хуримтлал өнөө үеийн утгын түвшинд байлаа ч, геологийн хэмжүүрээр, ойрын үед буюу хэдхэн мянган жилийн хугацаанд дэлхийн гадаргуугийн температур 3-7 градусаар гарцаагүй нэмэгдэхэд хүргэнэ гэсэн дүгнэлт хийжээ.

Хийсэн судалгаа нь өнөөдрийн байдлаар манай гарагийн гадаргуугийн дундаж температурын хамгийн дэлгэрэнгүй зураг юм гэж Снайдер тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ