Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах Захирамж гаргажээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.Уг захирамжаар хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмын дагуу нийслэлийн хэмжээнд Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна. Үүнд:

1.Чиг үүргийнхээ онцлогтой уялдуулан Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор батлан хэрэгжүүлэх, явц, үр дүнг цахим хуудсандаа улирал тутам байршуулах замаар олон нийтэд тайлагнаж байх;
2.Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баталсан захиргааны хэм хэмжээний актыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;
3. Харьяа байгууллагын албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх талаар үе шаттай сургалт зохион байгуулж ажиллах.


2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, харьяа байгууллагын захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлж ажиллахыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газартдаалгасан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ