Дашчоймпэл дацангийнхан ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлана

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн 280 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус дацангийн залуу лам нарын санаачилгаар цаглашгүй энэрэлт Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100.000 удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг ирэх амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 1, 2-нд зохион байгуулах юм байна. Түүнчлэн зүрх судасны эмгэгтэй, хүндрэлтэй амарждаг эхчүүдийг хүлээн авч, төрүүлдэг улсын хэмжээнд цорын ганц байдаг ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн сэхээн амьдруулах, төрөх үйл явцыг хөнгөвчлөхөд нэн шаардлагатай, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийг хандивлах аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ