Гэр, амбаар шатсан дуудлага их иржээ

ОБЕГ-ын өгсөн мэдээллээр өчигдөр объектын гал түймрийн дуудлага харьцангуй олон иржээ. Энэ өдөр айлын гэр, амбаар шатсан гэх дуудлага их байжээ. Тухайлбал,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зусланд иргэн Х байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн 2 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Д 5 ханатай гэр гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамжийн 362 тоотод иргэн Н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Тус дүүргийн 5 дугаар хороо, Монелын 27 дугаар гудамжийн 586 тоотод иргэн Э гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжийн 310 тоотод иргэн Б амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 12 дугаар гудамжийн 283 тоотод улсын дугаартай микро автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06:13 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжийн 708 тоотод иргэн Э гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан байна.

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал эрс сэрүүсч байгаатай холбогдуулан айл өрхүүд гал түлж эхлээд байгаа. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэддээ сэрэмжлүүлэхэд, цог нурмаа ил задгай хаях, салхины хурд их байгаа учраас ил гал гаргах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ