Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлалаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай "Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 1 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж, нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хэрэгжүүлэхээр боллоо.
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.bsch-districtcriminalcourt.gov.mn/ сайтаас авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ