Параолимпийн наадмын зарим эгзэгтэй агшнууд

Зуны параолимпийн ХV наадам есдүгээр сарын 7-ноос 18-нд Бразил улсын Рио-де-Жанейро хотод болсон билээ. Медалийн тоогоор Хятад, Их Британи, Украин эхний гурван байрыг эзлэсэн юм. Оросын шигшээ багийг уг наадамд оролцуулаагүй билээ.
Хоёр гар, хоёр хөлгүй Италийн туялзуур жадны тамирчин Беатриче Вио тэргэнцэрт туялзуур жадны тэмцээнд Параолимпийн алтан медаль хүртсэн юм.
Хятадын хөнгөн атлетикч Ван Хаоуртын харайлтын T45/46/47 төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Мөн хятадын тамирчин Го Чунлян жад шидэлтийн тэмцээний F45 төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Африкийн Кени улсын Самвел Кимани 1500 метрийн гүйлтэд алтан медалийн эзэн болсон юм.
Британын тамирчин Жим Робертс тэргэнцэрт регбийн тэмцээний үед унажээ.
Бразилын хөнгөн атлетикч Одаир Сантос 1500 метрийн гүйлтийн тэмцээний үеэр хөтөчийн хамт гүйж байгаа нь.
Японы тэргэнцэрт теннисчин Yui Kamiji тэмцээний үеэр.
Индонезын хөнгөн атлетикч Setiyo Budi уртын харайлтын тэмцээн дээр.
Америкийн хөнгөн атлетикч Jeff Skiba өндрийн харайлтын Т44 төрөлтийн шувтаргын тэмцээн дээр.
Британы хөнгөн атлетикч Ри чард Хайтхед 200 метрийн гүйлтийн Т42 төрөлд алтан медаль хүртжээ.
Египетийн теннисчин Ibrahim Hamadtou ширээний теннисний тэмцээний үеэр тоглож байгаа нь.
Грекийн Vasileios Ntounis, ХятадынTian Jianquan нар тэргэнцэрт туялзуур жадны тэмцээний үед.
АНУ-ын Allysa Seely, Финландын Lisa Lilja нар триатлоны тэмцээний үед.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ