Өнөөдөр болох зарим үйл явдлууд

  1. "Эргэн санахуй" нэртэй үзэсгэлэнгээр МоАХ-ны архивын түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэх гэж байна. Үзэсгэлэн МоАХ-ны байранд 11.00 цагаас нээлтээ хийнэ.
  2. Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт 11.00 цагаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  4. Хэвлэлийн Хүрээлэнд 12.00 цагаас Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
  5. Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа 13.30 цагаас “Корпорэйт зочид буудал”-ын (МХАҮТ-ын дэргэдэх) 5 дугаар давхарын “Улаанбаатар” танхимд болно.
  6. Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэнг есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Мишээл экспо төв зохион байгуулах гэж байна.
  7. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин ХААИС-д зочилно.
  8. “Хэрэглэгчээ сонсъё ” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна.
  9. 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ