С вирусийн эсрэг “Хэпсинат” эм өнөөдрөөс худалдаанд гарна

Элэгний С вирусийн эсрэг эм “Харвони”-гийн ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар оруулж, өнөөдрөөс худалдаанд гаргана. Энэ талаар "Омбол” компани болон Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс мэдэгдсэн юм. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй аж. Уг эмийг “Харвони” эмийг худалдаалж буй нэр бүхий эмийн сангуудаар борлуулах юм байна. Мөн "Найман шарга" төвийн дэргэдэх “Капитал төв”-д байрлах Элэгний төвөөр худалдаална.

Тус эмийг “Харвони”-той адил жороор 3-6 хайрцаг уух ёстой. Харин зургаан сар уух шаардлагатай иргэдэд санхүүгийн асуудлыг нь хөнгөвчилж зургаа дахь хайрцгийг үнэ төлбөргүй олгохоор зохицуулжээ.

Тус эмийг зарж борлуулах эмийн сангийн жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ