Украины сэтгүүлч Ким Кардашьяны өгзөгийг үнсэх гэжээ

Украины сэтгүүлч Виталий Седюк Ким Кардашьяны өгзөгийг үнсэх гэж оролдсоныг MMZ портал мэдээлжээ. Кардашьян шилдэг загварын долоо хоногийн ажлын арга хэмжээнд оролцохоор ирсэн Парист энэ явдал болсон байна. Хамгаалалтынхан сэтгүүлчийг рэпер Канья Уэстийн гэргийгээс чирж холдуулжээ.

Энэ нь Кардашьяны талаар Седюкийн гаргасан анхны балай үйлдэл биш юм.2014 оны есдүгээр сард Парист мөн загварын долоо хоногийн ажлын үеэр телевизийн одыг машинаас буухад нь тэвэрч авах гэхдээ газарт унагах шахжээ.

Үүнээс гадна, шилдэг загвар өмсөгч Жижи Хадид ч түүний балай үйлдэлд өртөж байсан байна. Энэ оны есдүгээр сарын 22-нд Милан хотод загварын долоо хоногийн арга хэмжээн дээр загвар өмсөгчийг өөрийн шүтэн бишрэгчдийн нэгтэй селфи хийж байхад нь Седюк түүнд халджээ. Сэтгүүлч түүний араас гэтэн ирж, тэврэн өргөжээ. Загвар өмсөгч украины сэтгүүлчийн нүүрийг тохойгоороо ёвроод авсан байна.

2014 оны зургаадугаар сард жүжигчин Брэд Питтэд халдах гэсний учир сэтгүүлч АНУ-д гурван жилийн тэнсэн ял авчээ. Үүнээс хэдхэн өдрийн өмнө Седюк “Малефисент” киног анх удаа дэлгэцнээ гаргах арга хэмжээний үеэр жүжигчний биед хүрч, түүнийг үнсэх гэж оролдсон аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ