ШӨХТГ-ийн орон тооны болон орон тооны бус гишүүд томилогдов

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гишүүдийн хоёр нь орон тооны зургаа нь орон тооны бусаар ажилладаг зарчимтай бөгөөд 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатарын Цогтгэрэл, Нацагдоржийн Бямбадоржийг орон тооны, СЯ-ны Санхүү бодлогын хэлтсийн дарга Д.Нямаа, ХХААЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Энх-Амар, Уул уурхайн яамнаас Б.Даваадорж, МҮХАҮТ-ын ерөнхий менежер Т.Гансүх, МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нарыг орон тооны бус гишүүнээр томилов.
Харин ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон билээ. Б.Лхагва нь төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч төдийгүй тус байгууллагын даргаар ажиллаж байсан аж.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ