Өчигдөр таван хүүхэд осолд өртжээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн T.Highlander автомашины жолооч нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явсан.
2. СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ийн баруун замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай А-г мөргөж гэмтээжээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Нарийн харийн хэц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 67 км, сумаас баруун урагш 18 км/-т хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 79-50 ӨМА улсын дугаартай ачааны автомашинтай, 28-05 УНИ улсын дугаартай ачааны автомашин мөргөлдсөн байна. Энэ тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж иргэн Ш /29 настай, эрэгтэй/, иргэн С /48 настай, эмэгтэй/, иргэн Г /53 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Цогтцэций сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ