Байрамын даваанд автомашин цасанд суужээ

Баян-Өлгий аймгаас орон нутгийн сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн цахилгаан хураагуур ачиж явсан автомашин Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алт багийн “Байрамын даваа” гэдэг газар цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 13:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цасанд суусан автомашиныг татан гаргасан байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ