Өнөөдөр "Улаанбаатарын намар" болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын даргаС.Батболдын санаачилгаарөнөөдөр 19:00 цагаас ЖанжинД.Сүхбаатарын талбайд“Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.Энэ өдөрүйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээрүйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газруудажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөнө.

“Улаанбаатарын намар”тоглолтынерөнхий найруулагчаарТөрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна. Түүнчлэннийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд ирэх дөрвөн жилих хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанааНийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаазохион байгуулагдаж байгаа“Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ