Леонардо ди Каприо гэрлэж магадгүй

Холливудын жүжигчин Леонардо ди Каприотой үерхэж байсан нэг ч бүсгүй түүнтэй гэрлэж байгаагүй юм. Тэгвэл Нина Агдал бүсгүй үүнийг эвдэх бололтой. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар тэрбээр Леогийн амьдралаа холбохыг хүссэн тэр бүсгүй мөн гэнэ шүү. Ди Каприо, Агдал нар удахгүй хуримаа хийнэ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарах болжээ. “Оскар”-ын шагналт жүжигчний нэгэн найз сэтгүүлчдэд ярихдаа Лео, Нина нар хурим хийхийг хүсдэг хэмээн ярьжээ.
Гэхдээ тэд хуримын ёслолоо аль болох нууцлаг, цөөн хүний хүрээнд хийхийг зорьж байгаа аж. Хуримын ёслолд бэлтгэх ажил ч эхэлсэн сурагтай. Нина бүсгүй Леогоос сүй тавихыг шаардахгүй байгаа гэнэ. Тэд шуудхан л гэрлэх төлөвтэй байгаа юм. Тэдний хуримын ёслол Сант-Бартс юм уу өөр ямар нэгэн хувийн арал дээр болохоор төлөвлөгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ