“Face of beauty international”-д нийслэлээс 20 сая төгрөг зарцуулна

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй "Face of Beauty International 2016" олон улсын миссийн тэмцээний ТЭРГҮҮН ТИТМИЙН ЭЗЭН ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА болох гэж байна. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд оролцох энэхүү үйл ажиллагаа 30 гаруй улс оронд цацагдахаас гадна 10-аад олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлахаа мэдэгдээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Хөрөнгө гаргах тухай захирамж гаргалаа. Уг захирамжаар тэмцээнд зориулж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

Дашрамд дуулгахад, Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” миссийн тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд хөтлөгч П.Анужин багтсан байна. Мөн Украйны "АМЬД БАРБИ" Валерия Лукьянова шүүгчээр ажиллахаар нийслэл хотноо ирэх сарын 04-нд хүрэлцэн ирэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ