С.Одонтуяа хүүхдийн мөнгөний асуудлаар Цэцэд ханджээ

УИХ-аас 2016 оны төсөвт тодотгол хийхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо амьдралын төвшинг харгалзан үзэж, 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр байршуулж, 2019 оноос бэлэн мөнгө хэлбэрээр авах боломжтой байхаар тусгасан.
Энэ асуудлыг УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа тэргүүтэй АН-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Цэцэд гомдол гаргажээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаврлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх мэт олон зүйл заалтыг зөрчсөн гэв. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандсан байна.
Түүнчлэн тэд хүүхдийн эрхийн конвенцийг ч ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ