МоАХ-ны төлөөлөл Ерөнхийлөгчид бараалхана

Монголын ардчилсан холбооны /МоАХ/ төлөөлөл маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтойуулзахаар болжээ.
Тэд энэхүү уулзалтаар өөрсдийн боловсруулсан хэд хэдэн төслөө танилцуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, дүрмийн өөрчлөлт хийх. Үүний хүчээр дотоод зөрчил арилна. Мөн Үндсэн хуульд хоёр шатлалтай парламентын тогтолцоог бий болгож, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийгэмд үүсээд байгаа бухимдалтай асуудал ямар нэгэн байдлаар арилна гэж үзэж байгаа аж. Энэ мэтчилэн АН-ын эв нэгдлийг сэргээх зорилгоор төлөвлөсөн ажлуудаа танилцуулан санал солилцох юм байна.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ