Зарим бүтээгдэхүүнд гэрчилгээ олгож, эрхийн хугацааг сунгалаа

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 9-р сарын 29-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээндявуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж“АПУ” ХК-ийн 8 нэрийн бүтээгдэхүүн, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн 2 төрлийн бүтээгдэхүүнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн хугацааг сунгах мөн 2 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа:

Аж ахуй нэгжийн нэр

Баталгаажуулалтын
объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1

“Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх сунгах

1.1

“АПУ” ХК

·Цагаан архи, Өвөрмөц архи, Хандмал архи/8 нэр/

“Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.

1.2

“Хөтөлийн цемент шохой” ХК

·Шохой, 42,5 ангийн портланд цемент

“Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.

2

Тохирлын гэрчилгээ шинээр олгох, сунгах

2.1

“АПУ” ХК

·“Болор минт” өвөрмөц архи

Тохирлын гэрчилгээг 1 жилээр олгох.

2.2

“АПУ” ХК

·“Цэвэр” нэрийн ундны сүү, “Фрутта” нэрийн жимсний шүүс – 3 төрөл
·“Сайн” нэрийн ааруул /шинээр/

Тохирлын гэрчилгээг “Цэвэр” нэрийн ундны сүү, “Фрутта” нэрийн жимсний шүүсэнд 3 жилээр сунгах, “Сайн” нэрийн аарууланд 1 жилээр олгох.

2.3

“Чингис хаан цогцолбор” ХХК

·Зочид буудал, ресторан /сунгах/

Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгахаар шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ