Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт үнэ төлбөргүй хийнэ

Төмс, хүнсний ногоо худалдаалахдаа баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж хэрэглэгчдийг хохироох тохиолдол олон гардаг. Тиймээс Стандарт, хэмжил зүйн газраас өнөөдөр 12:00-16:00 цагийн хооронд жин баталгаажуулах ажлыг хийх аж.
Тодруулбал, “Сүхбаатарын талбай”, “Барилгачдын талбай”, “Скай” худалдааны төвийн гадна талбайд өөрийн тарьсан төмс, хүнсний ногоогоо худалдаалж байгаа орон нутгийн тариаланчдын ашиглаж буй баталгаагүй жинг нэг удаагийн үнэ төлбөргүй улсын баталгаажуулалт хийх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ