Таксины семафор дээр зөвлөмж, сэрэмжлүүлэг байршууллаа

Улаанбаатар такси ХХК-ийн үйлчилгээнд явдаг нийт 50 таксины семафор дээр зөвлөмж, сэрэмжлүүлэг байршууллаа.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Замын цагдаагийн газар, Улаанбаатар такси ХХК хамтран энэхүү зурагт сэрэмжлүүлэг, зөвлөмж байрлуулжээ.

Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биенээ хүндэлж авто замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцоцгооё.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ