Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 19-нд болох бөгөөд сонгуулийн зардлыг 13.9 тэрбум төгрөгөөр баталсан. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 1792 тойрогт хуваасан юм.

Орон нутгийн сонгуульд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаж авсан билээ. Тэдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлж байна.

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар өнгөрсөн зургадугаар сарын 29-нд аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр болсон тул одоо зөвхөн сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ