Алга болсон иргэн дүүгийндээ очжээ

Булган аймгийн Бугат сумын Баян төгөл багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ 2016.09.27-ны өдөр малд яваад сураггүй боллоо гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 05:40 цагт /09:50 цагт/ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, тус сумын Цагдаагийн хэсгийн 3 албан хаагч, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашин, 5 мотоцикльтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад иргэн Г /54 настай, эрэгтэй/ нь Орхон аймагт байдаг дүүгийндээ эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ