Байгууллагын халаалтыг өгч эхэллээ

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өнгөрсөн есдүгээр сарын 15-наас эхлэн нийтийн эзэмшлийн орон сууц, сургууль, цэцэрлэгүүдэд дулаан дамжуулж эхэлсэн.

Харин өнөөдрөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгч эхэллээ. Халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ