Ханхын хилийн боомт зөвхөн ажлын өдрүүдэд ажиллана

Орос-Монголын хилийн Хөвсгөл аймаг дахь Ханхын боомт өнөөдрөөс эхлэн зөвхөн ажлын өдрүүдэд өглөөний 10:00-18:00 цаг хүртэл ажиллахаар болсон байна. Орос-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн XVI хуралдааны протоколын дагуу ингэж өөрчилжээ.
Иймд амралтын өдрүүдээр хоёр улсын хооронд зорчих бол Наушка, Хиагтын боомтоор зорчиж байхыг Буриадын Хилийн цэргийн удирдах газраас анхааруулсан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ