Крым яагаад Оросын бүрэлдэхүүнд орсныг тайлбарлажээ

Украины ерөнхийлөгч асан Виктор Ющенко саяхан өгсөн нэг ярилцлагадаа тус орон Крымын хойгийг алдсан шалтгааны тухай ярьжээ. Украины засгийн эрхэнд гарсан хүмүүс шийдэмгий үйл ажиллагаа явуулаагүй нь энэ бүхний шалтгаан болсон юм гэж Ющенко үздэг байна.

Хуучин ерөнхийлөгчийн тодруулан тайлбарласнаар, Украины арми зохих тушаал огт аваагүй ажээ. “Зэвсэглэлийн нэг адил армийн бие бүрэлдэхүүний тоо энэ тохиолдолд ямар ч үүрэггүй байсан. Энэ нь улс төрийн шийдвэр гаргах л асуудал байсан юм” гэж Ющенко тэмдэглээд, "Би байсан бол Крымыг өгөхгүй байх байсан" гэж хэлжээ.

Нийт ард түмний санал хураалтын дараа тус хойг Оросын бүрэлдэхүүнд орсон бөгөөд уг санал хураалтаар энэ шийдвэрийг бараг санал нэгтэй гаргасан юм. Украины эрх баригчид үүнийг эс зөвшөөрч, Крымыг Украинд эргүүлэн авах боломжтой хэмээн байнга мэдэгдэж, хойгийг “эзлэгдсэн” нутаг гэж үзэж байгаа билээ.

Виктор Ющенко 2005-2010 онд Украины ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. Ээлжит сонгуулиар тэрээо Виктор Януковичид ялагдаж, ердөө 5 гаруйхан хувийн санал авсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ