Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

2016 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар хур тунадас, цас орж, салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ:

Энэ жил тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр 10 дугаар сарын дундаас сүүлч хүртлэх үеэр, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10 дугаар сарын эхээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 11 дүгээр сарын эхээр хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ