Төрөх гэж байсан эмэгтэйг чимхсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ

Өнгөрсөн долоо хоногт Яаралттай түргэн тусламжийн эмч төрөх өвдөлт өгсөн эмэгтэйг “Машинд төрөх гэлээ” хэмээн гуяыг нь базаж чимхэж хөхрүүлсэн гэх мэдээлэл нийгэмд шуугиан тарьж, асуудал дагуулав. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Тодруулбал, “Нийслэлийн Түргэн тусламжийн эмч нь төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн" гэсэн худал мэдээлэл тараасан асуудлаар өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал, эмч, “Өргөө” амаржих газрын эмч нар оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ