Гэр шатаж, есөн настай хүүхэд амиа алджээ

Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 30-нд Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Онцгой байдлын хэлтэст гэр шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход гэрт есөн настай хүүхэд амиа алдсан байжээ. Хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ