Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан өнөөдөр эхэлнэ. Шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь хоёр намын бүлгийн хуралдаан товлогдоод байна.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус болох юм. Өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдтэй холбоотойгоор намын бүлгүүд санал дүгнэлтүүдээ гаргана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ