Чикагод монгол залуус нэгнээ хутгалжээ

АНУ-ын Чикаго хотын телевизээр монгол залуус нэгнээ хутгалсан хэрэг гарсан тухай мэдээллэжээ. Тус хотын Цагдаагийн газраас “Сэжигтэн, Монгол Улсын иргэн Б, 35 настай, баруун Палмер гудамжны 4000 тоотод оршин суудаг. Хэрэг гарах үед нутаг нэгтнээ хутгалсан. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна” хэмээн мэдээллэсэн байна.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн ням гаригийн орой 23:50 цагийн орчим Монгол улсын иргэн Б нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай муудалцаж, үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, хүнд гэмтээжээ. Хутгалуулсан залуу гэрээсээ гарч зугтан, тусламж эрэн хашгирч яваад цагдаа нартай таарсан байна. Хохирогч залууг Иллинойс дахь Масоны эрүүл мэндийн төвд аваачиж, яаралтай хагалгаанд оруулжээ. Эх сурвалжид мэдээллэснээр, сэжигтэн Б-д холбогдох хэргийн шүүх хурал мягмар гаригийн үдээс хойш болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ