Энэ сарын 19-ний өдөр бүх нийтээрээ амарна

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан энэ сарын 19-ний өдөр бүх нийтээрээ амарна. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болох бөгөөд 19-ны өдөр сонгууль болох юм.

Орон нутгийн сонгуульд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаад байгаа юм.

Т.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ