Анхны цастай эхэлсэн намрын чуулган

Шинэпарламент анхны намрын чуулганаа өчигдөр эхлүүллээ.
Ээлжит бус чуулгантай хийж яаралтай хуулиудыг өөрчилж буцааж амжсан энэ парламентаас иргэд гэнэтийнзүйл хүсээгүй ч тодорхой хүлээлттэй байгаа. Ирэх оны төсвийн төслийг Их хурал батлана. 100 хоногтоо дөхөж ирсэн шинэ Засгийн газартаа ташуур өгч үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчны шинэчлэлийг хийж өгч дэмжиж ажиллах шаардлага бий болоод байгаа.
Бүтэн улирал өнгөрөхөд томилгооныхоо талд л орж явна гэх шинэ Засгийн газар ба МАН-ын удирдах зөвлөл цөөнгүй алдаа анхааруулгатай хүндхэн өвлийн даваатай тулж ирээд байна.
Намрын чуулганыг ярихын өмнө анхны чуулганы өнгөө нэг харах ёстой. Хямралыг түгшүүрийг ноцтой түвшинд зарласан Сангийн сайдын мэдэгдэл ба хэмнэлтийн багц нь иргэдийг багагүй цочоов. Төсөв мөнгөний хүндрэл гэсэн хөмсөгтэй таналтуудын ихэнх нь иргэдийн нуруунд ачаа нэмсэн, халамжийг тултал танасан, татварыг нэмсэн шийдлүүд байсан. Иргэдийн хамгийн гол бухимдал нь Шинэ засгийн газар сангийн сайдын ээлжит бус чуулганаар оруулсан хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ МАН-ын сонгуулийн амлалтын яг эсрэг чиглэсэн мэт болчихсон. Сонгууль хуучраагүй иргэд том хүлээлттэй байхад халаасанд нь гар дүрсэн мэт шийдвэрийг ар араас нь зарласан нь шинэ засгийн хувьд тун хөнгөдсөн алхам болсон. Хамтын тэтгэврийнхуулийг буцааж, ахмадуудын хүлээлтэд “үгүй” гэж яаран хэлсэн нь Орон нутгийн сонгуулийн өмнө түргэдсэн алхам болсон. Алдаагаа засаж “Насны хишиг” нэртэй төсөл оруулж ирсэн ч ийм чихрэнд хууртахааргүй болж бухимдсан ахмдадууд дуугаа хураасан байдалтай хэвээр.
АН-ын асгийн үед алдаа оноотой ч цогцоор нь хийх гэж оролдсон Эрүүгийн хууийн өөрчлөлт, Зөрчлийн тухай зэрэг багц хуулийг мөн татаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулсан. Энэ дунд хамт чирэгдээд унасан Гэр бүлийн хүчрхийллийн тухай хуулийн араас иргэд хэвлэлийнхэн нэхэл хатуутай үлдсэн. Засгийн газар мөн л баллуурдаж энэ хуулийн төслийг дангаар нь Их хуралд өргөн барьсан.
Хаврын чуулганы араас болсон ээлжит бус чуулган үндсэндээ үр дүнгүй хуралдсан гэж хэлж болохоор бөгөөд Засгийн газрынхаа анхны асуудлуудыг аргагүйн эрхэнд унагааж зарим сайдуудын нэр хүнд навс унаснаар өндөрлөсөн.
Өнгөрсөн зун, намрын засгийн газрын гол алдаа бол судалгаа тооцоон дээр суурилаагүй яаруу шийдвэр, мэдэгдлийгам уралдан хийсэн явдал байсан.
Шинэ чуулган Засгийн газрын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг бараг дэмжих байх гэж ажиглагчид хэлж байна. Чуулган ойртохын хэрээр Таван толгойг хөдөлгөнө гэсэн мэдээний давталт, ишлэлүүд ойр ойрхон хэвлэлээр харагдах болов. Хаврын чуулганаас намрын чуулганы хооронд эрх баригчид дээд түвшинд хэлэлэлцэж Таван толгой дээр нэг зүйл сэдсэн ба хэрэгжүүлэхэр төлөвлөж буй бололтой.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ