Гэр хорооллын дэд бүтцийн газрын дүрмийг баталлаа

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дүрмийг батлах тухай А/696 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр гаргалаа. Уг захирамжаар “Гэр хорооллын дэд бүтцийн газар”-ын дүрмийг хавсралт ёсоор баталж, хоёр захирамжийг хүчингүй болгожээ.

Тодруулбал, ““Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/89 дүгээр, “Гэр хорооллын хөгжлийн газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

“Гэр хорооллын дэд бүтцийн газар”-ын дүрмийг A-696.doc -хавсралтаас үзнэ үү.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ