Мишель Обамаг “сармагчин” хэмээн доромжилсон багш халагджээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг өөрийн фэйсбүүк хуудастаа “Сармагчин” хэмээн доромжилсон багш өчигдөр ажлаасаа халагджээ. Жэйн Вуд Аллен гэгч багш эмэгтэй Жоржиа мужийн Гейнсвилл хотын Честате дунд сургуульд туслах багшаар ажилладаг байсан аж.
Түүний хувьд сургуульдаа 1989 оноос хойш 27 жил ажиллажээ. Гэвч өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлэн фэйсбүүк хуудастаа тэргүүн хатагтайгаа “Горилл” хэмээн доромжилсон эмэгтэй ажлаасаа халагдахад хүрсэн байна.
Сургуулийн удирдлагууд уг хэргийн талаар “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь манай сургуулийн дүрэм журамд нийцэхгүй. Бид энэ тал дээр боловсрон хүчнээ бэлтгэхэд цаашдаа анхаарах болно” гэх тайлбар хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ