Улаанбаатар чуулгын бүжигчид Дэлхийн бүжгийн наадамд 3-р байрт шалгарчээ

БНСУ-ын Чонан хотод 6 дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд 3-р байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг 4-р байрт шалгарсан таатай мэдээг дуулгаж байна.

Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд 3 тивийн 17 орны бүжигчид авьяас, ур чадвараа сорьж оролцжээ. “Чонан – Дэлхийн бүжгийн наадам” 2016 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 2-ны хооронд Сөүл хотын дагуул хотуудад болсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ