Улаанбаатарт нойтон цас орно

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийнөмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна. |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ