Нээлт: Гэдэсний харвин олон өвчнөөс авардаг гэнэ үү

Америкийн эрдэмтэд харвингийн талаар дуулиант нээлт хийжээ. Энэ өөхөн давхарга нь хүмүүсийг элдэв ноцтой өвчнөөс авардаг бөгөөд тиймээс энэ сайн хэлэгддэггүй харвинг байхгүй болгох хэрэггүй болж байх шиг.
Тарган хүмүүс зүрх-судасны өвчинд шаналж, түүнчлэн илүүдэл жингээсээ болоод чихрийн шижин өвчин тусдаг гэж саяхан болтол үзэж ирсэн билээ.
Гэвч Чикагогийн эрдэмтэд судалгааны дүнг гарсны дараа гэдэсний өөхөн давхарга нь шарх түргэн аньж, арьс сэргэхэд тус дөхөм үзүүлдэг гэсэн дүгнэлт хийжээ. Үүний дээр, өөхний эсүүд элдэв халдварт өвчнийг үр нөлөөтэй эсэргүүцэж, өөрөөр хэлбэл харвинтай тарган хүмүүс илүү дархлаа сайтай байдаг байна гэсэн дүгнэлтийг ч бас гаргажээ.
Чонын яр юмуу Кроны өвчин (нэгэн зүйл бүдүүн гэдэсний өвчин) зэрэг өвөрмөц өвчинд шаналдаг дархлаа султай өвчтөнүүдэд зориулсан эм бэлдмэл гаргаж авахад энэ нээлт тусалж болох юм.Үүнээс гадна, энэ судалгааны дүнд зарим өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхгүй байж болох талтай гэнэ.
Харин АНУ-ын эрдэмтдийн судалгааны хамгийн сонирхолтой нь харвин ихтэй хүмүүс чихрийн шижин өвчин илүүтэй тусах юмуу зүрхний тэжээлийн дутмагшилд орох өндөрэрсдэлтэй байдаг гэсэн ихэд тархмал санаа бодлыг няцааж байгаа явдал юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ