Өнөөдөр болох зарим үйл явдлууд

#0066cc;">

  1. 10.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт 2016 оны Улсын тэргүүний сургуулийн батламж гардуулах ёслол болох юм байна.
  2. Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газарт Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг 10.00 цагаас танилцуулна.
  3. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд /Хангарди ордны 1 давхарт/ 11.00 цагаас Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.
  4. МҮЭХ-ны байрны 4 давхарт 11.00 цагт Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос "Цахилгаан станцуудыг хувьчлах ёсгүй, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг шалгуулна" гэх асуудлаар мэдээлэл хийнэ.
  5. 11.30 цагт Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхнийг Шадар сайд хүлээн авч уулзах юм. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.
  6. Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт IV чуулга уулзалт 10 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ