Өмгөөлөгчдөө хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ

Дорнод аймагт долоон настай хүүг бусдын захиалгаар амийг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ.

Одоогоор захиалагч гэх 25 настай эмэгтэй С болон гүйцэтгэгчээр сэжиглэгдэж буй Б нарыг цагдан хорьсон байгаа юм. Харин талийгаач хүүгийн аав 53 настай Ц-г гадуур батлан даалтад байцааж байгаа юм байна.

Сэжигтэн С-ийн өмгөөлөгч З.Нямсүрэн “Шүүхийн шийдвэр гарч, захиалагч гэдгийг нь тогтоогоогүй байхад нийгэмд алуурчин, захиалагч мэтээр мэдээлэл тарааж байгаа нь эргээд нийгмийг айдаст автуулах зүйлээ хийгээд байна. Би одоогоор үйлчлүүлэгчээ сайн танихгүй ч мөрдөн байцаалтад хамт орж байгаа. Түүний хувьд дүүгээ хүний амь нас хохироочихоод ир гэж хэлээгүй гэдгээ хэлж байгаа. Оролцоогүй, хэрэгсэхгүй болгож өгөөч гэж надад хандсан” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ